ШУТИС-ийн Хүнс, Хөнгөн Үйлдвэрлэл, Дизайны сургуулийн Биотехнологи, шим судлалын тэнхимийн санаачлагаар нийслэлийн ерөнхий боловсролын Хан Монгол сургуулийн 11-р ангийн сурагчид 2026 оны 03-р сарын 11-ний өдөр тус сургуульд хүрэлцэн ирж, сургуулийн үйл ажиллагаа, лаборатори /Биохими, Микробиологи, Монгол-Хятадын хамтарсан, Шим судлал, Хүнсний эрүүл ахуйн лабораториуд/, шинээр тохижуулсан анги танхим, сургалтын орчинтой танилцаж, сургуулийн хэрэгжүүлж буй бакалаврын хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох боломжтой болсон.
Энэхүү мэргэжил сурталчилах ажлыг Биотехнологи, шим судлалын тэнхимээс дэд профессор Д.Соёл, Х.Мөнхзаяа, сургалтын мастер Б.Лхагвасүрэн, С.Оюунтуяа нар зохион байгуулж, Микробиологи хөтөлбөрийн төгсөгч Д.Түвшинтөгс хариуцаж явуулсан болно. Д.Түвшинтөгс нь Хан Монгол ЕБС-д багшаар ажиллаж байгаа болно.




БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦЛОО
СУРГАЛТ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИ БОЛОН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ӨРӨӨГ ТОХИЖУУЛАВ
“АРГА БИЛЭГ” КЛУБЫН ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ БОЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЭЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ОЮУТНЫ IB КЛУБЫН ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ
“АРГА БИЛЭГ” БОЛОН “IB” КЛУБҮҮД ХАМТРАН ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ АЯЛАЛ, САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА