2025-2026 оны хичээлийн жилийн А улирал “Биотехнологи”, “Микробиологи” мэргэжлийн 1-4 ангийн оюутнууд төгсөгчтэй уулзалт хийв.
Nyamaa-Odser

“Биотехнологи”, “Микробиологи” мэргэжлээр суралцдаг 1-4-р курсын оюутнуудын дунд тухайн мэргэжлээр төгссөн төгсөгч нартай уулзсан уулзалтыг зохион байгуулж, нийт 33 оюутнууд хамрагдсан.

Энэхүү үйл ажиллагааг 2025 оны 12-р сарын 05-нд 16:30 цагт 1-436 тоот өрөөнд зохион байгуулсан. Уг үйл ажиллагааг БШСТ-ийн дэд профессор Д.Соёлын удирдлаган дор багш С.Энх-Ундраа, сургалтын мастер Б.Лхагвасүрэн, “IB” клубын тэргүүлэгч Биотехнологийн ангийн 4-р курсын оюутан Д.Лхамжав нар зохион байгуулав. Төгсөгчийн төлөөлөл болгон Биотехнологи мэргэжлийн төгсөгч ШУТИС-ийн ХХҮДС-ийн Биотехнологи, шим судлалын тэнхимийн ахлах багш Г.Мөнхцацрал, Микробиологи мэргэжлийн төгсөгч Нагасура ХХК-ийн гүйцэтгэх захиарал О.Дудамсүрэн нарыг урьж оюутнуудад төгссөний дараах туршлагаасаа хуваалцаж, хоорондоо чөлөөт яриа өрнүүлсэн. Үйл ажиллагааг дараах байдалтайгаар явуулав.

1. Багш С.Энх-Ундраа, сургалтын мастер Б.Лхагвасүрэн нар суралцаж буй оюутнуудаас сэтгэл ханамжийн судалгааг авсан.

2. Төгсөгч О.Дуламсүрэн өөрийгөө танилцуулан өөрийнхөө ажиллаж байсан газруудын талаар танилцуулан, төгссөний дараа юу юу анхаарах, хэрхэн бусадтай урт удаан хугацаанд ажиллах, сурч байх хугацаандаа ямар ямар зүйлүүдийг анхаарах тал дээр зөвлөгөө өгсөн.

4. IB кулубын тэргүүлэгч О.Лхамжав клубын талаарх мэдээлэл өгч, тэнд ирсэн бүх оюутнуудыг клубт элсүүлэн бие биетэйгээ танилцсан. 1-4 ангийн оюутнуудын ангийн дарга нар ангийнхаа оюутны тоо болон тулгарч байгаа асуудлаа хэрхэн шийдэж байгаа талаар чөлөөтэй ярилцсан. Мөн ямар ямар тэтгэлэг авч байгаа талаараа бие биедээ хэлж өгсөн.