ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба, БШУЯ-ны харъяа Боловсролын хүрээлэнгийн Дээд боловсрол болон мэргэжлийн боловсролын судалгааны сектор, БуХС-ийн багш нарын “Алтангадас” клуб, MSDI-Pro HR аутсорсинг консалтинг компанитай хамтран 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд төгсөх курсийн оюутнуудад зориулан “Ажил эрхлэлтэд чиглүүлэх” цуврал сургалт, нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар ажиллаж байна.
Сургалт 2022 оны 10 дугаар сарын 12 ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 14-н хүртэл долоо хоног бүрийн лхагва гарагт 16:30 цагт танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
Танхимаар зохион байгуулах үед: Хичээлийн I байр “Хурлын танхим”-д явагдана. Цахим сургалтыг фэйс группээр хүргэх болно.
Сургалтанд бүрэн хамрагдсан оюутнуудад батламж олгоно.
Анхны сургалт 2022 оны 12 нд 16:30 цагт хичээлийн I байр “Хурлын танхим”-д явагдана.
Төгсөх оюутнууд та бүхнийг идэвхтэй хамрагдахыг хүсье.



Оюутан залуус та бүхнийг 2027 оны хаврын улиралд БНСУ-ын Данкүк их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
ШУТИС-ийн дараах хөтөлбөрүүдэд хосолсон /цахим, танхим/, танхимын (эчнээ), хосолсон /цахим, танхим/-гарагийн хэлбэрээр шаардлага хангасан иргэдийг элсүүлэн суралцуулна.
ШУТИС-ийн санхүүжилттэй төсөл сонгон шалгаруулна.
Эрдэм шинжилгээний семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ "БИДНИЙ ОРОЛЦОО" УРАЛДААН