Б.МАЙЗУЛ

Магистр

МИНИЙ ТУХАЙ

Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль

Биотехнологи, шим тэжээлийн салбар

Салбарын эрхлэгч

maizul_b@must.edu.mn

МАЙЗУЛ
БОЛОВСРОЛ

Дипломын - Хүнсний үйлдвэрийн цахилгааны техникч

Бакалавр - Мах, махан бүтээгдэхүүний технологи

Магистр - Хүнс үйлдвэрлэлийн технологи

Доктор (Ph.D) - ХҮнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй

Судалгааны чиглэл Бэлчээрийн малын мах, дотор махны шимт чанарын судалгаа; цул, салслаг дотор махыг боловсруулах технологийн судалгаа
Судалгааны түлхүүр үг Бэлчээрийн малын мах, дотор мах, дотор махны эрүүл мэндийг дэмжих үйлдэл
Судалгааны ажлын талаар товч: Хонины цул дотор мах нь төгс чанартай уураг, амин дэм, эрдэс бодисын эх үүсвэр бөгөөд хатаалтын дүнд түүний чийгийн агууламж буурч, хуурай бодисын агууламж нэмэгдэв. Энэ нь дотор махыг хатаахад усны идэвх нь буурч, бичил биетэн үржих боломжгүй, хадгалалтад тэсвэртэй болж буйгаар давхар батлагдаж байна. Дотор маханд суурилсан туршилтын бүтээгдэхүүн нь пестицид болон эмийн үлдэгдэлгүй, бичил биетний бохирдолгүй, хорон чанаргүй юм. Хатаасан дотор махан бэлдмэл нь уургийн дутагдлыг нөхөх боломжтой бөгөөд уушги, дэлүүнийх төмөр дутагдлын цус багадалтыг бууруулах эерэг нөлөөтэй байна. Бэлчээрийн хонины цул дотор махыг хөлдөөн хатааж бортгонцорт савласнаар түүнийг хадгалах, тээвэрлэх, хэрэглэхэд хялбар болгосны зэрэгцээ хүний биед хоргүй зохицуулах үйлчлэлтэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд уураг, эрдсийн баяжуулагчаар ашиглах боломжтой. Хатаасан салслаг дотор мах (гүзээ, цоохор, салбант сархинаг) нь сэвсгэр, нягт багатай тул вакум савлах төхөөрөмжөөр савлах нь үр дүнтэй. Харин цул дотор махны хатаамал нь нэгэн жигд нунтаг бие бүтэцтэй байсан тул ижил хэмжээ/доз-тэйгээр шахаж, нягт байдлыг хангаж хэвлэх, эсвэл бортгонцорт савлах нь тохиромжтой байна.