БОЛОВСРОЛ |
Бакалавр - химийн технологич Магистр - Химийн технологич Доктор (Ph.D) - Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй |
---|---|
Судалгааны чиглэл | Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний химийн найрлага, ургамлын гаралтай хүнсний биологийн идэвх, зохицуулах үйлчлэл |
Судалгааны түлхүүр үг | Өөхлөг түүхий эдийн хэрэглээг нэмэгдүүлэх, хүнсний хаягдлыг дахин боловсруулах, ашиглах |
Судалгааны ажлын талаар товч: | Бэлчээрийн маллагаатай монгол малын өөхлөг эдийн биохимийн бүрдэл, биологийн үнэт чанарын судалгааг мал, өөхлөг эдийн төрлөөс хамааруулан гүйцэтгэж, дотоод, гадаадын сайн үүлдрийн малын өөхлөг эдтэй харьцуулан тогтоов. Эмчилгээний ач холбогдолтой бөгөөд тэжээвэр малын маханд илэрдэггүй n-3 эйкозапентаений хүчил монгол малын өөхлөг эдэд зохих хэмжээгээр агуулагддаг онцлогтой байна. Мөн -6:3 хүчлийн харьцаа зохистой түвшинд байх бөгөөд нийт тосны хүчлийн 65-аас дээш хувийг “эерэг тосны хүчил” бүрдүүлж байгаа тул монгол малын өөхлөг эд нь бие махбодид таатай, чиглэсэн эерэг үйлчилгээ үзүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй байна. Чөмөгний тосны баяжмалын хэрэглээний чанар болон хүний эрүүл мэндэд онцгой нөлөөтэй липидийн тосонд уусдаг амин дэм, тосны хүчлийн бүрдлийг судлан тогтоосон болно. Малын чөмөгний тосны баяжмал нь импортын ургамлын болон загасны тосонд суурилсан бүтээгдэхүүнтэй дүйцэхүйц тосны хүчил, тосонд уусдаг аминдэмүүдийг агуулсан бүтээгдэхүүн юм. |