Интерьер дизайн мэргэжлийн аварга шалгаруулах спортын таван төрөлт тэмцээн 11 сарын 14-нд болж өнгөрлөө. Интерьер мэргэжлээр төгсөгчдийн байгуулсан Номин 14, Энтимо, IRitmoDesign, Mad atelier, Master class, United ideas, Colib Ray, Dot’s ,Design Studio, 44, BRB, agence ABT Nomi interior, Unikitchen, Steppe, Futurism Oppein, байгууллагуудаас болон бусад байгууллагаас 69 төгсөгч, 123 оюутан нийт 192 тамирчид таван төрөлд өрсөлдлөө. Тэмцээнийг ивээн тэтгэгч байгууллагаар ТОР CERAMICS оролцож интерьер дизайнеруудын тэмцээнийг улам сонирхолтой болголоо. Тэмцээний үеэр “Төгсөгчдийн холбоо” байгуулах талаар төгсөгчидтэй нээлтэй ярилцлага боллоо.
