Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон Японы “Шиншү” их сургуулийн “Faculty of Textile Science and Technology”-ийн профессор багш нар хамтран “JAPAN-MONGOLIA TEXTILE SYMPOSIUM” арга хэмжээг 2026.10.06-ны өдөр зохион байгууллаа.


Уг арга хэмжээний хүрээнд дэвшилтэт шинэ материал, нано технологи, байгалийн гаралтай түүхий эдийн боловсруулалт, тогтвортой үйлдвэрлэлийн чиглэлээр хийгдэж буй судалгаа, шинжилгээний ажлуудыг танилцуулж, багш судлаачид мэдлэг, туршлагаа хуваалцлаа. Мөн текстилийн салбарын судалгаа, боловсролыг хөнгөн үйлдвэрлэлтэй уялдуулах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох асуудлыг хэлэлцэв.


Симпозиумын үр дүнд Монгол, Японы текстилийн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, хамтарсан туршилт, судалгааг хийх, оюутан болон судлаачдын солилцоог хөгжүүлэх чиглэлээр цаашдын боломжийг нэмэгдүүлэх чухал суурь тавигдлаа.