Солонгосын “WITH” Төрийн бус байгууллага ШУТИС, Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургуультай 30 гаруй жил хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн байдлыг бэхжүүлэх төслийг 2023 оноос хойш хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд “WITH”олон улсын сайн дурын багийн хоол зүйчид Биотехнологи, Шим судлалын салбарын багш нартай хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын 9, 40, 48 дугаар сургуулийн сурагчдад шим тэжээлийн мэдлэг олгох сургалтыг 9 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.


Сургалтыг “Мэдлэгийг тоглоомоор, зөв дадлыг оролцоогоор” уриан дор зохистой хооллолтын Гэр зөвлөмж, далд давс-чихэр-өөх тос, эрүүл ахуй-хувийн ариун цэвэр, хүнсний харшил гэсэн 4 агуулгаар, өртөөчилсөн хэлбэрээр явууллаа.



Мөн Хоол зүй, шим судлалын 3, 4 дүгээр курсийн оюутнууд “Сургагч багш”-аар хамтран ажиллав.
Сургалтад нийт 300 гаруй сурагчид хамрагдан өдөр тутмын амьдралын хэв маягт заавал хэвшүүлэх зохистой хооллолт болон эрүүл ахуйн дадлуудын талаар тоглонгоо суралцах замаар суралцав.
Бидэнд сургалт арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, туршлага, мэдлэгээ хуваалцсан Солонгосын Сэгерру эмнэлгийн эмнэл зүйн хоол зүйч Ким Сүён, Каталок эмнэлгийн эмнэл зүйн хоол зүйч Ким Сүхён, Ну-аннам бага сургуулийн хоол зүйч багш Ким Шиун, Кансон бага сургуулийн хоол зүйч багш Ким Юншил, Нагмин бага сургуулийн хоол зүйч багш Жу Үсан, дасгал хөдөлгөөний багийг удирдсан Санви-и сургуулийн дунд ангийн сурагч Ким Жүвон нартаа талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

