Доройтсон Ойн Нөхөн Сэргээлт, Ашиглалт, Технологи Инновац” ДОНСАТИ-2026 олон улсын эрдэм шинжилгээний симпозиум 2026 оны 09 сарын 29-ны өдөр ШУТИС хичээлийн 8 дугаар байрны 12 давхарын хурлын танхимд Хүнс, хөнгөн үйлдвэр, дизайны сургууль, ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэн нар хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус олон улсын хурлаар доройтсон ойн нөхөн сэргээлт, ойжуулалт, ойн хамгаалал, ойн нөөцийн зохистой ашиглалт, шинэ технологи, инновацын шийдлүүдийн болон Тэрбум модны үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлж, туршлага, судалгааны үр дүнгээ хуваалцаж байна.




“Доройтсон Ойн Нөхөн Сэргээлт, Ашиглалт, Технологи Инновац” ДОНСАТИ-2026 нь ойн экосистемийг нөхөн сэргээх, хамгаалах, тогтвортой ашиглах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, мэдлэг, технологийн солилцоог өргөжүүлэх чухал талбар болж байна.
Энэхүү хуралд:
Гадаад
- Токиогийн их сургууль
- Сөүлийн их сургууль
- Бээжингийн ойн их сургууль
- Японы Уцуномияагийн их сургууль
- Японы Шинсү их сургууль
- Индонезийн Гаджа Мада их сургууль
Дотоод
- МУИС, ХААИС, болон ШУА -н Газар зүй геоэкологийн хүрээлэн, Батоникийн цэцэрлэгт хүрээлэн оролцож байна.