БШСТ-ийн оюутнууд мэргэжлийн ном, судалгааны бүтээлийн сангийн ангилан ялгалт, цэгцлэлийн ажилд оролцлоо.
Nyamaa-Odser

ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Биотехнологи, шим судлалын тэнхимийн дэд профессоруудын удирдлага дор 2026 оны 05 дугаар сарын 11–12-ны өдрүүдэд Хүнсний чанар, аюулгүй байдал (ХЧАБ) хөтөлбөрийн 1-р ангийн 15 оюутан, Хоол зүй, шим судлалын хөтөлбөрийн 3, 4-р ангийн 18 оюутны оролцоотойгоор сургалт, судалгааны орчныг сайжруулах, мэргэжлийн мэдээллийн сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ном, судалгааны бүтээлийн сангийн ангилан ялгалт, цэгцлэх ажлыг зохион байгууллаа.

Тус ажлын хүрээнд Монгол Улсын 2 дахь Ерөнхийлөгч Н. Багабандийн нэрэмжит ХХҮДС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөө (Т-302)-нд байрлах номын сангийн ном, сурах бичгүүдийг ангилан ялгаж, шаардлагатай ном, сурах бичгийг ХХҮДС-ийн 4-р байрны номын санд хүлээлгэн өглөө.

Мөн Биотехнологи, шим судлалын тэнхимийн бакалавр, магистрын оюутнуудын дипломын ажлуудыг 1-136Б тоот өрөөнд төвлөрүүлэн байршуулж, цэгцлэн эмхэтгэсэн бөгөөд Хоол зүй, шим судлал, Микробиологи, Биотехнологи, Хүнсний чанар, аюулгүй байдал хөтөлбөрүүдийн мэргэжлийн ном, сурах бичгийг ангилан төрөлжүүлж, багш, оюутнууд ашиглахад илүү хүртээмжтэй байдлаар зохион байгуулан байршууллаа.

Энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад идэвх санаачилгатай оролцсон оюутнууддаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ ажлыг удирдан чиглүүлж, хамтран ажилласан сургалтын мастер С.Оюунтуяа, тэнхимийн дэд профессорууд Х.Мөнхзаяа, Ц.Зууннаст, Д.Соёл нарт талархал илэрхийлье. Тэдний дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд сургалт, судалгааны орчны хүртээмж, эмх цэгц сайжрахад бодит хувь нэмэр орууллаа.

 

ХҮНС, ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ

БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМ