“COOK SHOW-2026” ур чадварын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Nyamaa-Odser

 “COOK SHOW-2026” ур чадварын тэмцээн амжилттай зохион байгууллаа

 

2026-05-09

ШУТИС ХХҮДС – ийн Хүнсний инженерчлэл тэнхимийн Хоол  үйлдвэрлэл, үйлчилгээний технологи хөтөлбөрийн оюутнуудын онолын мэдлэгийг ур чадвар болгох, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх уламжлалт “Cook show 2026” тэмцээн энэ жилд 32 дахь удаагаа 2026 оны 05-р сарын 09-нд зохион байгуулагдлаа.

Энэхүү оюутнуудын ур чадварын тэмцээнийг ХҮҮТ хөтөлбөрийн 3-р курын оюутнууд болон багш С.Сэржмядаг, Г.Долгорсүрэн, Докторант М.Алтаншагай нарын хамт удирдан зохион байгууллаа.

 

Тэмцээнд Хүнсний инженерчлэлийн тэнхимийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний

технологи хөтөлбөрийн 3 баг, ШУТИС-ийн харьяа Улаанбаатар, Хөвсгөлийн Политехник коллежийн 2 баг, нийт 1-4-р курсийн 49 оюутан 5 баг бүрдүүлж, амжилттай оролцлоо. 

2025-2026 оны хичээлийн жилийн 32 дахь удаагийн “Cook show 2026” тэмцээний онцлог

нь:

  • ШУТИС-ийн харьяа Улаанбаатар, Хөвсгөлийн Политехник коллежийн оюутнуудын  2 баг нэмж оролцов.
  • Мөн тэмцээний хүрээнд “Технологи ба ур чадвар” мэргэжлийн семинарыг зохион байгууллаа.
  • Хөтөлбөрийн оюутнуудын багийн технологийн зөвлөхөөр мэргэжлээрээ ажиллаж байгаа технологич Г.Номин-Эрдэнэ, Д.Буяндүүрэн, Л.Энхмаа нараар удирдуулж оролцуулсан байна.
  • Тэмцээнийг ивээн тэтгэж HOTELIER ПОДКАСТ /олон нийтэд цахимаар мэргэжил суртчилж, цахим бичлэгийг зохион байгуулсан/, СМАРТ СОФТВЭЙР грүпп, MS ИНТЕРНЭШНЭЛ зочид буудал, НОМАДО зочид буудал тус бүр 500.0 төг, ТАЙЖ РЕСОРТ зочид буудал, АРА ЯАК, КОМБУЧА, ХАТАН ХАРМАГ ХХК байгууллагууд тэмцээний ур чадвар, шагналын санд хүнс, гарын бэлэгээр урамшуулж, хамтран зохион байгуулснаараа өргөн цар хүрээтэй явагдаж өндөрлөлөө.  

ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ, ОНЦЛОГ:

  • “Уламжлал-Инновац Монгол үндэстний хоол”-ны төрөл: Монгол үндэстний хоолны язгуур соёл, амтны зохицлыг эрхэмлэж, энэ цагийн хоол урлалын чиг хандлагатай хослуулан, шинэлэг өнгө төрх, амтаар баяжуулан технологи ажиллагааг баримталсан.
  • “Ур чадвар” хоолны төрөл: Хар хайрцагт өгөгдсөн хүнсний түүхий эдийг ашиглан технологийн дагуу боловсруулж “Үндсэн хоол”-ыг гоо зүй,  амтны зөв зохицолтойгоор хийж гүйцэтгэсэн.
  • “Амтлаг хоол”-ны төрөл: Эх орны хөрсөнд ургасан түүхий эдийг ашиглан тодорхой өртөгт багтааж хийсэн. 
  • “Гэрийн даалгавар” сэдвийн хүрээнд: Ургамлын гаралтай хүнсний түүхий эдийг ашиглан веган төрлийн хоолыг зохиомжлон хоолны өртгийг 18000 төгрөгт багтааж, технологийн картыг боловсруулсан.
  • “Ширээ засалт”-ийн сэдвийн хүрээнд: “Гэрийн даалгавар”-ын төрөлтэй уялдсан хоолны цэс  боловсруулж, сэдэвчилсэн ширээ засалтыг хийсэн онцлогтойгоор зохион байгууллаа.

 

ШАГНАЛ: Багуудаас тэмцээний нийлбэр оноогоор:

1– р байрын мөнгөн шагнал, шилжин явах цомыг 3-р курсын оюутан Ө.Тэмүүлэн ахлагчтай “LFC баг,  

2 -р байрын шагналыг 3-р курсын оюутан Д.Мандухай ахлагчтай “AURUM баг

3 -р байрын шагналыг Хөвсгөл Политехник коллежийн Л.Лхагвадорж ахлагчтай “ХӨХ ТАЙГА” баг тус тус шалгарсан болно.

 

Номинацийн төрөлд:

  • “Уламжлал-Инновац Монгол үндэстний хоол”-ны төрөлд  МУ-ын Гавьяат багш, Доктор (Ph.D), Дэд Проф. Г.Энхтайваны нэрэмжит шагналыг “ХӨХ ТАЙГА” багийн гишүүд,
  • “Ур чадвар” хоолны төрөлд МУ-ын Зөвлөх инженер, Дэд Проф.Ц.Одбаяр багшийн нэрэмжит шагналыг оюутан “ХӨХ ТАЙГА” багийн гишүүд,
  • “Гэрийн даалгавар” хоолны төрөлд Хөтөлбөрийн дэд проф. С.Сэржмядаг багшийн нэрэмжит шагналыг “LFC” багийн гишүүд,
  • “Амтлаг хоол” –ны төрөлд хөтөлбөрийн Докторант М.Алтаншагайн нэрэмжит шагналыг “LFC” багийн гишүүд
  • “Ширээ засалт”-ийн төрөлд МУ-ын Зөвлөх инженер Д.Цэцэгмаа багшийн нэрэмжит шагналыг “LFC” багийн гишүүд тус тус мэдлэг оюун, ур чадвараараа түрүүлж, шагналыг хүртлээ