ХХҮДС-ийн Хүнсний инженерчлэлийн тэнхимээс Хүнс үйлдвэрлэлийн технологийн мэргэжлийн оюутнуудад зориулан МSC компаний LLC албаны дарга Л.Дэлгэрдалайг урьж “Мэргэжлийн ур чадварын хөгжүүлэлтэнд анхаарах хүчин зүйлс” сэдвээр уулзалт, семинарыг 2026 оны 04 сарын 15-ны 15 цагт Хичээлийн 1-р байрны 303 лекцийн танхимд зохион байгуулав. Тус семинарт Хүнс үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрт суралцаж байгаа 3-4 курсын 56 оюутан оролцов.


Уулзалт, ярилцлагын хүрээнд компаний үйл ажиллагааны товч танилцуулгаас гадна оюутан залууст мэргэжилтэн боловсон хүчин ямар ур чадвар, хандлагадаа анхаарах, хөгжүүлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч, сонирхсон асуултанд хариулав. Л.Дэлгэрдалай оюутан залуусыг юуны өмнө өөртөө итгэлтэй байх, гадаад хэл эзэмших, асууж сурах, цаг баримтлах, мэдлэг чадвараа зөвхөн хичээлийн агуулгаар хягаарлахгүй байх, ямагт сайжруулж, зорилго, төлөвлөлттэй байхад анхаарахыг зөвлөв.


