“Биотехнологи бидний амьдралд–2026” цахим бүтээлийн уралдаан зохион байгууллаа
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүнс, Хөнгөн Үйлдвэрлэл, Дизайны сургуулийн Биотехнологи, шим судлалын тэнхимээс Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын шинжлэх ухааны мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, биотехнологи болон хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сонирхлыг дэмжих зорилгоор “Биотехнологи бидний амьдралд–2026” цахим бүтээлийн уралдааныг 2026 оны 3-4 дүгээр сард амжилттай зохион байгууллаа.
Уралдааны зорилго
Тус уралдаан нь ерөнхий боловсролын сургуулийн 10–12 дугаар ангийн сурагчдын шинжлэх ухааны суурь мэдлэгийг гүнзгийрүүлэх, биотехнологи, микробиологи, хүнсний чанар, аюулгүй байдлын чиглэлээр мэдлэг олгох, эдгээр мэргэжлийн нийгэмд үзүүлэх ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, сурагчдын бүтээлч сэтгэлгээ болон судалгаанд суурилсан тайлбарлах чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн болно.



Хамрах хүрээ
Уралдаанд нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 10–12 дугаар ангийн сурагчид оролцож, богино хэмжээний (3–5 минут) видео бүтээл бэлтгэн ирүүлсэн.
Бүтээлийн үндсэн чиглэл
Уралдаанд дараах чиглэлүүдийн хүрээнд бүтээл ирүүлсэн. Үүнд:
Эдгээр сэдвүүдийн хүрээнд сурагчид шинжлэх ухааны ойлголтыг өдөр тутмын амьдралтай холбон тайлбарласан бүтээлүүд ирүүлсэн нь онцлог байлаа.
Оролцогчдын бүрэлдэхүүн
Уралдаанд нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудаас нийт 17 багийн 68 сурагчид оролцож, цахим бүтээлээ ирүүлсэн байна. Үүнд:
зэрэг олон бүс нутгийг хамарсан өргөн оролцоо бүрдсэн нь уралдааны цар хүрээг нэмэгдүүлсэн байна.
Шалгаруулалтын явц
Ирүүлсэн бүтээлүүдийг дараах шалгуур үзүүлэлтүүдээр үнэлсэн. Үүнд:
Шүүгчдийн үнэлгээний нийлбэр дүнгээр оролцогч багуудыг байр эзлүүлсэн.
Шалгаруулалтын үр дүн
Шүүгчдийн нийлбэр үнэлгээний дүнгээр:
Тэргүүн байр
УБ, Шинэ Монгол Коосен, ШУТИС, ЕБАС 11 ангийн сурагчид (Хүнсний инженер баг)
Дэд байр
Говь Алтай Төгрөг сумын ЕБС-ийн 10-12 ангийн сурагчид (Удирдсан багш Д.Мөнхжаргал)
Гутгаар байр
Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын 3-р сургуулийн 10Б ангийн сурагчид (Ашигтай бичил биетэн ба хүнсний үйлдвэрлэл баг)
Шалгарсан бүтээлүүд нь шинжлэх ухааны үндэслэл сайтай, агуулгын хувьд бодит хэрэглээтэй холбогдсон, бүтээлч шийдэлтэй байснаараа онцлог байлаа.
Уралдааны ач холбогдол
Тус уралдаан нь сурагчдын шинжлэх ухаанд хандах сонирхлыг нэмэгдүүлэх, биотехнологийн салбарын талаарх ойлголтыг өргөжүүлэх, хүнсний чанар, аюулгүй байдлын талаарх мэдлэгийг олон нийтэд түгээхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон.
Мөн орон нутгийн сургуулиудын сурагчдыг шинжлэх ухааны чиглэлийн бүтээлч үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг сурталчлах үр дүнтэй ажил боллоо.
Дүгнэлт
“Биотехнологи бидний амьдралд–2026” цахим бүтээлийн уралдаан нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд шинжлэх ухааны боловсролыг дэмжих, биотехнологийн салбарын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, судалгаанд суурилсан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо.
Цаашид энэхүү уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оролцогчдын хамрах хүрээг өргөжүүлэх, олон улсын түвшинд хүргэх боломж бүрдэж байна. Мөн сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох үр нөлөөтэй арга хэмжээ болгон хөгжүүлэх шаардлагатай байна.
БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ХҮНС, ХӨНГӨ ҮЙЛДВЭРЛЭЛ, ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ