НҮБ-аас зохион байгуулсан “Next Gen BHR” Хакатон “Хүний эрх ба байгаль орчны хариуцлагыг бэхжүүлэх залуучуудын инноваци” сэдэвт хуралд амжилттай оролцлоо
Nyamaa-Odser

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас зохион байгуулсан “Next Gen BHR” Хакатон “Хүний эрх ба байгаль орчны хариуцлагыг бэхжүүлэх залуучуудын инноваци” сэдэвт хурал 2026 оны 3-р сарын 30–31-ний өдрүүдэд  Малайз улсын “Куала Лампур” хотод  зохион байгуулагдсан. Tech and Sustainability Innovation” чиглэлийн хүрээнд Microsoft компанийн хиймэл оюун ухааны өргөтгөл ба орон нутгийн усны эрхийн асуудалсэдвээр олон улсын оюутнуудтай хамтран ШУТИС-ХХҮДС-ийн “Текстилийн инженерчлэл” хөтөлбөрийн III курсийн оюутан Г.Номин-Эрдэнэ оролцож тэргүүн байр эзэлсэн тул баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье.