ШУТИС-ИЙН “28” ДАХЬ УДААГИЙН 2026 ОНЫ БАГШ, АЖИЛЧДЫН СПОРТЫН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Nyamaa-Odser

Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль (ХХҮДС) нь КООСЭН технологийн коллежийн сургуультай хамтран ШУТИС-ийн 2026 оны багш, ажилчдын спортын наадамд баг, тамирчиддаа амжилттай оролцууллаа. Тэмцээнд дараах спортын төрлүүдээр оролцов. Үүнд: сагсан бөмбөг, гар бөмбөг, нийтийн гимнастик (2 төрөл), ширээний теннис, шатар, дартс, биллярд юм. Нийт ХХҮДС-ийн 27 багш ажилчид, КООСЭН Технологийн Коллежоос 18 багш, ажилчид хамрагдлаа.

 

1. Нийтийн гимнастик

“Шугаман бүжиг” болон “Оюуны ажил хөдөлмөр эрхлэгчдийн баг” төрлүүдэд оролцсон.

“Шугаман бүжиг” – ийн төрөлд оролцсон багш, ажилчид: ХХҮДС-ийг төлөөлж Б.Насанжаргал, У.Батчулуун, Г.Чимэдчанцал, О.Гантулга, М.Номин, Г.Мөнхцэцэг, М.Адьяасүрэн, КООСЭН Технологийн Коллежийг төлөөлж Д.Янжинлхам, Д.Болдбаатар, Ц.Очирбат

“Оюуны ажил хөдөлмөр эрхлэгчдийн баг” – ийн төрөлд оролцсон багш, ажилчид: ХХҮДС-ийг төлөөлж Б.Насанжаргал, М.Номин, КООСЭН Технологийн Коллежийг төлөөлж Ц.Очирбат нар оролцов.

Дасгалжуулагчаар КООСЭН Технологийн Коллежийн Б.Баярсайхан багш дасгалжуулав.

Амжилт:

  • Оюуны ажил хөдөлмөр эрхлэгчдийн багийн төрөлдХүрэл медаль
  • Нийтийн гимнастикийн багийн нийлбэр дүнгээрХүрэл медаль

2. Сагсан бөмбөг

Эмэгтэй баг зоны тоглолтод НХС, ЭЦТС сургуулиудын багтай тоглож 1 хожил, 1 хожигдолтойгоор зоноос шалгарсан. Хасагдах шатанд БАС-ийн багтай тоглон хожигдсон.

Эмэгтэй багийн бүрэлдэхүүн: ХХҮДС-ийг төлөөлж Б.Насанжаргал, Н.Атарбаясгалан, Г.Мөнхцацрал, Б.Золжаргал, Д.Пүрэвсүрэн, Л.Энхцэцэг, Х.Гэрэлт-Од, Р.Алтанхуяг, С.Одгэрэл, КООСЭН Технологийн Коллежийг төлөөлж Б.Халиунаа, Б.Аминаа, Ө.Баяржаргал нар тоглов.

Эрэгтэй багийн бүрэлдэхүүн: ХХҮДС-ийг төлөөлж О.Ганбат, У.Батчулуун, Б.Лхагвасүрэн, КООСЭН Технологийн Коллежийг төлөөлж Б.Баярсайхан, Ц.Түвшинтөгс, Ш.Энхсайхан, SUGAI Kohei, Ж.Цанжидхүү, Ц.Очирбат нар тоглов.

Эрэгтэй, эмэгтэй багийн дасгалжуулагчаар ХХҮДС-ийн Б.Мэндсайхан багш дасгалжуулав.

 

3. Гар бөмбөг

Эмэгтэй болон эрэгтэй багууд тэмцээнд идэвхтэй оролцсон ба эрэгтэй баг зоны тэмцээнд бөмбөг тоолж харин эмэгтэй баг 0.5 оноогоор дутаж дараагийн шатанд шалгарч чадалгүй тэмцээнийг өндөрлүүлсэн.

Эмэгтэй баг: : ХХҮДС-ийг төлөөлж Б.Насанжаргал, Б.Оюун-Эрдэнэ, Б.Туул, Б.Золжаргал, Д.Пүрэвсүрэн, Л.Энхцэцэг, Х.Гэрэлт-Од, С.Одгэрэл, КООСЭН Технологийн Коллежийг төлөөлж Б.Мөнхтуяа, Б.Халиунаа, Б.Аминаа, Ө.Баяржаргал

Эрэгтэй баг: ХХҮДС-ийг төлөөлж Н.Ганзориг, Б.Мөнхзул, О.Ганбат, Б.Цолмон, Б.Лхагвасүрэн, КООСЭН Технологийн Коллежийг төлөөлж Б.Баярсайхан, Ц.Түвшинтөгс, Ш.Энхсайхан, Д.Мөнхбаатар, Ж.Цанжидхүү, Ц.Очирбат, Бямбацэрэн нар тоглов.

Эрэгтэй, эмэгтэй багийн дасгалжуулагчаар ХХҮДС-ийн Б.Мэндсайхан багш дасгалжуулав.

4. Биллярд:

Захирлын зөвлөлийн дунд зохион байгуулагддаг тэмцээнд ХХҮДС-ийг төлөөлж Н.Ганзориг, О.Ганбат, КООСЭН Технологийн Коллежийг төлөөлж Б.Баярсайхан нар тоглож зоны тоглолтоос хасагдсан үр дүнтэй оролцлоо.

5. Дартс:

Дартсны тэмцээнийг эхлээд 2 сургуулийн дунд зохион байгуулаад шалгарсан гурван тамирчдыг цаашдын тэмцээнд оролцуулахаар сонгосон. Шалгарсан гурван тамирчин нь КООСЭН Технологийн Коллежийн Ц.Түвшинтөгс, Ц.Очирбат, М.Ариунцэцэг нар шалгарсан. Зоны хуваалтаар манайх маш хүчтэй өрсөлдөгч нартай таарч, зоноос гарч чадалгүй хасагдлаа.

Дасгалжуулагчаар ХХҮДС-ийн Н.Чимэдрэгзэн багш дасгалжуулав.

6. Шатар:

Багийн тэмцээнээр ХХҮДС-ийг төлөөлж Б.Арвинбаяр, Б.Лхагвасүрэн, Л.Энхцэцэг, КООСЭН Технологийн Коллежийг төлөөлж Д.Дулмаа, Ж.Цанжидхүү нар оролцож нийт 6 өрөг тоглоход 3 хожиж, 3 хожигдлоо.

Шатрын ганцаарчилсан төрөлд КООСЭН технологийн коллежийн захирал Д.Дулмаа амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ.

7. Ширээний теннис:

Багийн тэмцээнээр ХХҮДС-ийг төлөөлж Г.Төрмөнх, КООСЭН Технологийн Коллежийг төлөөлж М.Мөнхбаатар, Ш.Энхсайхан, Б.Мөнхтуяа, Б.Аминаа нар тоглож зоны тоглолтонд ДаТС, МИТС, ГХС-тай учраа таарч тоглон 1 хожил, 2 хожигдолтой тэмцээнийг өндөрлүүллээ.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад оролцсон Багшийн хөгжлийн багийн хамт олон, Н.Ганзориг захиралтай ХХҮДС-ийн захиргаа болон санхүүгийн хамт олон, Д.Дуламсүрэн захиралтай КООСЭН Технологийн Коллежийн захиргаа болон санхүүгийн хамт олон, ХХҮДС-ийн ҮЭ-ийн дарга Х.Мөнхзаяа, ҮЭ-ийн гишүүд, хөгжөөн дэмжсэн ХХҮДС болон КООСЭН Технологийн Коллежжийн багш, ажилтан нартаа дэмжиж ажилласанд талархал илэрхийлье.

Дараа жил улам амжилттай оролцохын ерөөлийг дэвшүүлье.

 

ХХҮДС-ийн Багшийн хөгжлийн баг

2026.01.19

 

LATEST NEWS

news


MORE NEWS