Монгол Улсын Их сургуулиас 2025 оны 12-р сарын 05-ны өдөр зохион байгуулсан “Бичил ертөнцийн нууцыг нээгчид” тэмцээнд Биотехнологи, шим судлалын тэнхимийн Биотехнологи, Микробиологи хөтөлбөрөөр суралцаж буй бакалавр оюутнууд 3 дахь жилдээ хүчээ сорив. Тус тэмцээнд дараах оюутнууд сургуулиа төлөөлж оролцсон болно:
Тус тэмцээнд манай Биотехнологи, Микробиологи хөтөлбөрийн оюутнууд багаараа 4-р байранд, ганцаарчилсан тэмцээнд Аминаа 3-р байранд шалгарсан байна.
ХХҮДС-ийн нэрийн өмнөөс улсын хэмжээний тэмцээнд амжилттай оролцсон оюутнууд, тэднийг бэлдэж, зөвлөж ажилласан Биотехнологи, шим судлалын тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D) Д.Соёл нарт талархал илэрхийлье.

