ХХҮДС-ийн бакалаврын оюутнуудын дунд зохион байгуулдаг "Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл" шалгаруулах бага хурал 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Тус хуралд нийт найман оюутнууд өөрсдийн судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлснээс дараах оюутнууд шилдгээр шалгарлаа. Үүнд:
	- Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн тэнхимийн ахлах багш А.Тунгалагийн удирдсан Мод боловсруулах үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрийн 4-р курсын оюутан С.Одбаяр "Өмхөрсөн шинэс ашиглан шахмал хавтан гарган авах судалгаа" сэдвээр тэргүүлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар

	- Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн тэнхимийн ахлах багш Б.Оюун-Эрдэнийн удирдсан Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт хөтөлбөрийн 4-р курсын оюутан А.Энхжин "Ажлын хувцасны материалын хөшүүн чанарыг Kawabata Evaluation System (KES-FB)-ээр тодорхойлсон судалгаа" сэдвээр дэд байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар

	- Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Д.Батбаярын удирдсан Текстилийн инженерчлэл хөтөлбөрийн 3-р курсын оюутан П.Цэнд-Аюуш "Ноолуур угаах үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх туршилт судалгаа" сэдвээр гутгаар байранд шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

 
Эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчдийн бүрэлдэхүүнд ХХҮДС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Г.Солонго, ХҮТИТ-ийн дэд профессор, доктор (Ph.D) Б.Баярцэцэг, БШСТ-ийн ахлах багш Б.Арвинбаяр нар ажиллав.


 
Эрдэм шинжилгээний хуралд оюун ухаан, мэдлэг чадвараа сорин оролцсон нийт оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсэж, тэднийг удирдаж, дэмжлэг үзүүлсэн эрдэмтэн багш, шүүгчид болон ивээн тэтгэгч "Тансаг айраг" ХХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
 
 
 
2025 оны 10 дугаар сарын 31