Хүнсний манлай үйлдвэр “Жүр-Үр” ХХК-аас бүх нэгж хэсгүүд, орон нутгийн салбарын бялуу үйлдвэрлэлийн ажилтнуудын дунд зохион байгуулсан “Бялуу урлаачид“ ур чадварын тэмцээнд Хүнс үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрийн 3-р ангийн 6 оюутан (ШУТИС-1 баг: Б.Мишээл, Б.Тэлмэнсайхан, А.Пүрэвсүрэн; ШУТИС-2 баг: А.Номин, Ж.Хишигбаяр, Г.Анударь) урилгаар оролцож, бялуу урлаачдын ур чадвар, туршлагаас суралцав. Мөн багш Э.Энхцэцэг, Ц.Минжмаа нар уг мэргэжлийн тэмцээний шүүгчээр ажиллаж, шилдэг бялуу урлаачдыг тодрууллаа.
Хүнс үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрийн 3-р ангийн оюутнууд маань анх удаа боловч мэргэжлийн бялуу үйлдвэрлэгчдээс огт дутахгүй гоёмсог чимэглэсэн юм.
"Кино урлаг" сэдэвт гэрийн даалгаварт урласан бялуу
"Шинэ жил" сэдэвт ганцаарчилсан даалгаварт урласан бялуу