ХҮНС, ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДИЗАЙНЫ СУРГУУЛИЙН
ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Оюутны идэвхи оролцоог нэмэгдүүлэх, оюутны зөвлөлийг танин мэдүүлэх, нийт оюутнуудын дуу хоолой болох, оюутнуудын хоорондын харилцааг бэхжүүлэх, оюутнуудыг бүх талаарх нь хөгжүүлэх нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох үйлсэд оюутнуудын оролцоог нэмэгдүүлэхэд оршино.
ЗОРИЛТ:
- Нийгмийн үйл ажиллагаанд оюутнуудыг идэвхитэй оролцуулах
- Сургуулийн нэр хүндийг өндөрт өргөж, оюутнуудын эв нэгдэл, хүсэл мөрөөдлийн илэрхийлэл болох
- Оюутанд чиглэсэн үйлчилгээ, урамшуулалын тогтолцоо, нийгмийн хамгаалал, халамжийг дэмжих
- Нийгэмд бусадтай өрсөлдөж чадахуйц оюутныг бий болгох
ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургуулийн оюутны зөвлөл нь дараах бүрэлдэхүүнтэй ажиллаж байна .
ХХҮДС-ийн Оюутны Зөвлөл нь нийт ангийн дарга нар болон идэвхитэн гишүүдээс бүрддэг. СХА, ОНХА, СУХА, ДҮАХА гэсэн 4 албатай. Ангийн дарга нар нь анги хамт олныхоо дуу хоолой болсон, манлайлагч оюутан байх бөгөөд ОЗ-ийн хуралд тогтмол сууж анги хамт олныхоо үзэл бодлыг хэлж түүнээс гарсан шийдвэр, мэдээллийг ангийн нийт оюутнуудад тараах үүрэгтэй.
ХХҮДС-ийн оюутны зөвлөлийн гишүүд
ХХҮДС-ийн Оюутны Зөвлөл нь удирдах зөвлөл болон идэвхтэй 16 гишүүдээс бүрддэг.
ХХҮДС-ийн Оюутны Зөвлөлийн ОЗ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүд:
ХХҮДС-ийн Оюутны Зөвлөлийн дарга : Б.Бархассүрэн /ҮД-III/
Дэд дарга : Ө.Амин-Эрдэнэ /ИД-I/
ОЗ-ийн нарийн бичиг : С.Маргад /ИД-I/
ДҮАХА Албаны менежер : Н.Хулан /ҮД-I/
СХА Албаны менежер : Б.Адьяа /ИД-III/
МХА Албаны менежер : К.Өсөхбаяр /ХГД-III/
СУХА Албаны менежер : Г.Ану /БТ-I/
ХХҮДС-ийн Оюутны Зөвлөлийн ОЗ-ийн гишүүд:
А.Хуншагай /ҮД-I/
Т.Отгонбямба /ХД-III/
А.Хулан /ҮД-I/
Ц.Орхонтамир /ҮД-III/
Н.Тэмүүлэн /ҮД-III/
Б.Сүхбат /ХҮТИ-III/
Ж.Цогзолмаа /ИД-I/
Н.Пүрэвбадам /ИД-I/
Б.Болорзаяа /ХҮТ-I/
Маркетингийн харилцах алба:
/ МХА / сургууль болон сургуулиас гадуур зохиогдож буй үйл ажиллагааны мэдээллийг оюутнууддаа түргэн шуурхай хүргэх , сурталчлан мэдээллэх, дэмжин хамтран ажиллах . Оюутны зөвлөлийн үйл ажиллагааг оюутнуудад хүртээмжтэй хүргэх .
Спорт хариуцсан алба :
ХХҮДС-ийн хэмжээнд бүх төрлийн урлаг спортын арга хэмжээг зохион байгуулж улмаар ШУТИС-ын урлаг спортын тэмцээн уралдаанд өөрийн сургуулийн оюутнуудыг бэлтгэн оруулах, амжилт гаргах .
Дотоод үйл ажиллагаа хариуцсан алба :
Оюутан залуусын хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, дэмжих мөн түүнтэй холбоотой сургалт семинар, тэмцээн уралдаан, аялал зугаалга зохион байгуулах, оюутны зөвлөлийн бичиг хэргийн төсвийг гаргах зорилготой байгуулагдсан алба .
Соёл урлаг хариуцсан алба :
Оюутны соёл урлаг, сурагчдад чиглэсэн тэмцээн уралдаанд өөрийн сургуулийн оюутнуудыг бэлтгэн оруулах, амжилт гаргах .