| БОЛОВСРОЛ |
Бакалавр - Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич инженер Магистр - Хүнс судлалын ухаан Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи Доктор (Ph.D) - Техникийн ухаан |
|---|---|
| Судалгааны чиглэл | - Хүүхдийн хоол, сургуулийн насны хүүхдийн хоол, шим тэжээл, хоол үйлдвэрлэлийн зохион байгуулалт, СХҮҮ-ий системийн бүрдэл - хүнсний бүтээгдэхүүний найрлагын мэдээллийн сангийн бүрдлийн судалгаа - элэг болон бодисын солилцооны зарим өвчний үеийн хоол шим тэжээлийн байдлын судалгаа |
| Судалгааны түлхүүр үг | эмчилгээний хоол, хүүхдийн хоол, сургуулийн үдийн хоолны систем, шим тэжээл, хүнсний бүтээгдэхүүний найрлагын хүснэгт |
| Судалгааны ажлын талаар товч: | - "Элэг хамгаалах үйлчилгээтэй зарим хоол хүнсний судалгаа" сэдвээр судалгааны ажил гүйцэтгэж, 2005 онд докторын зэрэг хамгаалсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй элэгний онош бүхий өвчтөнүүдэд сүү суурьтай хоолны дэглэмийг хэрэгжүүлж, эмийн эмчилгээтэй дагнасан өвчтөний эмчилгээний үр дүнтэй харьцуулбал эмчилгээний хоолтой өвчтөний зовиур, цитолизийн өөрчлөлт илүүтэй буурсан бөгөөд үр дүнг инвиво, инвитро туршилтаар баталгаажуулсан болно. - Хүний амьдралын чанарыг тодорхойлох үндсэн үзүүлэлт бол эрүүл оршихуй бөгөөд эрүүл мэндийг бага наснаас бүрдүүлэх шаардлагатай тул улсын хэмжээнд сургуулийн хоолны систем бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд цөөн бус судалгаа, төсөл хэрэгжүүлсэн бөгөөд хүүхдийн хоолыг сайжруулах тэдний одоогийн болон ирээдүйн эрүүл мэндийг хамгаалах, дээшлүүлэх боломж бүрэн байна. - Хүн амын өдөр тутмын хэрэглээнээс эхлээд Монголчуудын уламжлалт болон бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний найрлагын мэдээллийн сан өнөөдрийг болтол бүрдээгүй байна. Хүнсний бүтээгдэхүүний найрлагын мэдээллийн сан нь хүн амын хоол, шим тэжээлийн байдлыг зохицуулах үндсэн нөхцөл бөгөөд улмаар хэрэглээ, хүнсний үйлдвэрлэл, экспортод ч эерэг нөлөө үзүүлэх чухал систем юм. |