С.ЭНХ-УНДРАА

Магистр

МИНИЙ ТУХАЙ

Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль

Биотехнологи, шим судлалын тэнхим

Багш

undraa_s@must.edu.mn

ЭНХ-УНДРАА
БОЛОВСРОЛ

Бакалавр - Биологич/Биотехнологич

Магистр - Микробиологи

Магистр - Невробиологи

Судалгааны чиглэл Монголын уламжлалт эмчилгээнд хэрэглэгддэ болон ургамлын гаралтай хүнсний хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл хангалттай тодорхой болоогүй байна. Иймээс зарим хүнсний ургамал ба тэдгээрийн био идэвхитэй нэгдлүүдэд анхаарлаа төвлөрүүлж байна. Сүүлийн үед бид био идэвхитэй нэгдлүүдийг ялган авах, бүлэгнлэн хандлах туршилт судалгааг хөгжүүлж байна. Мөн хүн ба амьтны эсүүд ба зарим зүйлийн бичил биетний өсгөврийг ашиглан био идэвхийг туршин тодорхойлох ажилд онцгойлон анхаарч байна.
Судалгааны түлхүүр үг Alliums, хандалтын арга, флвоноидууд, хавдрын эсрэг идэвх, исэлдэлтийн стресс
Судалгааны ажлын талаар товч: Монголын уламжлалт эмчилгээнд Alliums (сонгино) төрлийн ургамлуудыг ашиглаж ирсэн бөгөөд манай нутаг дэвсгэрт ойролцоогоор 57 зүйл тархан ургадгаас хүнсэнд хэрэглэдэг нэлээд хэдэн зүйл бий. Бидний судалгаа ихэвчлэн биологийн идэвхитэй флавоноидуудад төвлөрч байгаа бөгөөд Alliums-ийг эмчилгээний зорилгоор ашиглах боломжийг судалж байна. Сүүлийн жилүүдэд хорт хавдрын тохиолдлууд өсч байгаа боловч тохиромжтой эмчилгээ одоог хүртэл тодорхойгүй байна. Иймээс сонгинын төрлийн зарим ургамлын флавоноидийн биологийн идэвхийг ашиглан хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжийг анхааран судалж байна. Кверцетин болон бусад чухал флаванолуудын био-шингэцийг сайжруулах судалгааны чиглэлд түлхүү анхаарч байна.